05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

1850 оноос хойших хамгийн дулаан долоо дахь жил болов

ЛОНДОН. /Би-Би-Си/. НҮБ-ын цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр, 2013 он бол түүхэн дэх хамгийн дулаан долоо дахь жил юм. Дэлхийн дулааралтай тэмцэх хэрэгтэй гэдгийг уг мэдэгдэл санууллаа.

Польшийн нийслэл Варшав хотноо болж буй НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн талаарх хуралдааны үеэр Дэлхийн цаг уур судлалын байгууллага (ДЦУСБ) судалгаагаа тайлагнажээ.

Уг тайланд дурдсанаар, 2013 оны эхний есөн сарын байдлаар дэлхийн дундаж температур 1961-1990 оны үеийн дундаж температураас Цельсийн 0,48 хэмээр өндөр байсан байна. Энэ нь 1850 оноос хойш ажиглаж эхэлснээс хойших долоо дахь дулаан жил болохыг харуулж байгаа юм.
Филиппинд ихээхэн хохирол учруулж, олон хүний аминд хүрсэн хар салхи нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болохыг ДЦУСБ мэдэгдэв.
Уур амьсгалын өөрчлөлт болон халуун орны хар салхины уялдаа холбоог тодруулахын тулд илүү судлах хэрэгтэй гэж уг тайланд дурджээ. Эдгээрийн хор нөлөө улам нэмэгдсээр байна гэж уг тайланд тэмдэглэсэн байна.

Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь цаашид байдал улам дордохоос урьдчилан сэргийлэх томоохон алхам болно гэж ДЦУСБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Иеремии Ленгоаса хэлэв.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.