05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

“Хөтөчтэй аялал”-4

Дэлхийн хамгийн баялаг сан хөмрөгтэй, хамгийн тансаг номын сангийн нэгд АНУ-ын Конгрессийн Номын Сан тооцогддог. Ди Си хот орчим амьдарч байгаа Монголчуудад энэ түүхт номын сангаар аялах боломж тохиож байна. Монгол Соёлын Төвийнхөн “Хөтөчтэй аялал” хөтөлбөрийнхөө 4 дэх удаагийн чиглэлээр Конгрессийн Номын Санг сонгожээ. 11 сарын 3-ны Бямба гаригийн 1 цагаас I’MON компанийн үүдэнд цуглаж метрогоор номын сан руу явцгаана. Аялалынхантай 15 минут студийнхан болон Орлоогийнхон хамт явж зураг болон бичлэг хийнэ.

Аяллынхныг зөвхөн Монгол Соёлын Төвийн хөтөч нар дагуулан номын сантай танилцуулах төдийгүй Конгрессийн Номын Сангийн Монгол-Төвд номын тасгийн эрхлэгч Сюзан Мэйнхэйт хүлээн авч, номын сангийн алтан хөмрөгт буй Монгол хуучин судар, гар бичмэлээс сонирхуулна.

“Хөтөчтэй аялал”-н мэдээг уншсан олон хүн ямар үнэтэй вэ хэмээн асуудаг. Монгол Соёлын Төвийнхөн энэ үйл ажиллагаагаа ямаг нэгэн үнэ төлбөргүй хийдэг билээ. Өмнө нь гадна байрлах дурсгалууд сонирхохдоо хоол ундаа өөрсдөө авчран хээр хооллоцгоодог байсан бол энэ удаад Номын сангийн аяллын дараа ДИ СИ-гийн төвд байрлах Монгол хоолны газар зочилж өдрийн хоол иднэ. Энэ болү Монголчууд бид нэгнийхээ бизнесийг бага боловч дэмжих нэгэн оролдлого юм.  Эцэст нь энэ хоолны газар байрладаг Америкийн Эртний Шуудангийн байрны орой дээр гарна. 

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Монгол Соёлын Төв


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.