04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

74 настай ахмад уулчин Т.Гүррагчаа Эверэстийн оргилд гарна

20150127-016

Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа Эверэстийн ноён оргилд авиралт хийх гэж байна. Тэрээр ирэх дөрөв, тавдугаар сард  далайн түвшнээс дээш 8850 метр өндөртэй Жомолунгмад авирах юм.

Энэхүү ууланд урьд нь олон орны туршлагатай уулчид авирч байсан хэдий ч 74 настай уулчин авирч байсан түүх үгүй билээ. Гавьяат тамирчин Т.Гүррагчаа өмнө нь Цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргилын Мерапека, Лобуче гэх хоёр оргил дээр 2001 онд, Казакстан, Киргызстаны хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байсан туршлагатай юм.

Тиймдээ ч энэхүү оргилд гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа бөгөөд бэлтгэлээ ч чамгүй сайн базаасан гэнэ. Тэрээр “Монгол хүн наран ургах зүгийг бэлгэшээдэг болохоор, бас эх орон маань  өмнө зүгт нь байгаа болохоор ноён оргилынхоо өмнөөс авирахаар төлөвлөсөн. Миний төрсөн өдөр тавдугаар сарын 15-нд болдог юм. Энэ өдрөөр л ноён оргилдоо гараад, Монгол Улсынхаа алтан соёмбот тугийг намируулчихвал нэг насны минь хэрэг бүтлээ л гэсэн үг. Хамгийн гол нь хаврын энэ сарууд цас орох нь багасаад, бас хайлах цаг арай л болоогүй байдаг болохоор авирахад эрсдэл багатай, хамгийн тохиромжтой үе юм. Тэгээд эргэж ирээд ёстой шавь нартаа заавар зөвлөгөөгөө өгөөд, жинхэнэ амар тайван амьдарна” гэжээ.

Ийнхүү ахмад, гавьяат тамирчин маань дэлхийн ноён оргил Эверэстэд Монгол улсынхаа төрийн далбааг мандуулж, нэг насны хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зэхээд байна.

П.Хүслэн


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.