05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Францаар аялацгаая

Эртний түүхт Европын иргэншлийн нэг хэсэг болох Франц улсын соёлын түүх сэргэн мандалтын үеэс эхтэй. Францад жилд ойролцоогоор 82 сая гадаадын жуулчин ирдэг бөгөөд аялал жуулчлалын салбар улсад орлого өгдөг 3 дах эх үүсвэр болдог байна.
2012 оны байдлаар аялал жуулчлал ДНБ-нд 77,7 сая еврог оруулсан байна. Франц улсад ЮНЕСКО-д бүртгэлтэй 37 дурсгалт газар байдаг бөгөөд соёлын яаманд бүртгэлтэй 200 гаруй цэцэрлэгт хүрээлэн байдаг аж.

Гадаадын жуулчдын хамгийн их сонирхдог таван газар:

{tab Эйфлийн цамхаг}

L1100958

Парис хотноо Champ де Mars-д байрлах төмөр цамхаг юм. Зураг төслийг боловсруулж, цамхгийг барьсан компанийн инженер Густав Эйфелийн нэрээр нэрлэгдсэн байна. 1889 Дэлхийн үзэсгэлэн элсэлтийн нуман хаалга хэмээн барьж эхлэхэд түүний зураг төслийг нь Францын тэргүүлэгч уран бүтээлчид, сэхээтнүүдийн зарим нь шүүмжилж байсан боловч дэлхийн соёлын нэг хэсэг, Францын бэлэг тэмдэг , дэлхийн хамгийн алдартай бүтцийн нэг болж чадсан. Эйфлийн цамхан нь Парис дахь хамгийн өндөр зохион барилга, дэлхийн хамгийн их жуулчин очсон дурсгал /2010 онд түүнийг 250 сая зочин хүлээн авсан/ юм. Цамхаг өндөр 324 метр ( 1,063 фут) буюу 81 давхар барилгатай адил, жин нь 10мянган тонн.

{tab Луврийн музейн урд байрлах пирамид}

wallpaper fromparis louvre pyramid 1600

Луврын Пирамид (Pyramide Du Louvre) Парисын Луврын ордны (Palais Du Louvre) гол хашаанд гурван жижиг пирамидыг тойрон орших нь том шилэн, металл суврага юм. Пирамид Луврын Музейн гол хаалга болдог. 1984 онд Францын ерөнхийлөгч үүрэг өгсний дагуу 1989 онд энэхүү пирамидыг бүтээжээ. Суурь нь 115 тохой бөгөөд өндөр нь 70 тохой энэхүү гайхалтай бүтээл нь дэлхийн жуулчдын болон архитектурчдын анхаарлыг үргэлж татаж байдаг юм.

{tab Кадетралын Нотр дам}

603px-Notre Dame dalla Senna

Катедрал эсвэл ердөө л Нотр Дам гэгддэг Notre энэ дуган нь Парисын зүүн хагаст байрлах түүхэн Католик сүм дуган юм. Сүм дуган нь Францын готик архитектур нь дэлхийн сүм барилгуудын дунд хамгийн алдартай, хамгийн сайн жишээний нэг гэж тооцогдож байна . Уран баримал, уран натурализм, будсан шилэн архитектураас гадна 267 тохой өндөр энэхүү цамхагт 11 тонн жинтэй аугаа том 2 хонх байдаг ажээ.

{tab Кадетрал Сэнт Дэнис}

Saint-Denis - Basilique - Extérieur façade ouest

Парис хотод байрлах Сэнт Дэнис нь дундад зууны үеийн Католик сүм юм. Сүм нь архитектур түүхийн чухал өв бөгөөд 10 зуунаас 18 зуун хүртэлх Францийн бүх хаадын бунхан болсон гэж болно. Мөн Католик шашны титэм зүүлгэх ёслол болдгоороо алдартай.

{tab Chinon}

800px-Château Chinon

Энэ бол Vienne голын дэргэж байрлах цамхаг юм. Chinon нь нийтдээ 400 метр урт,76 метр өргөнтэй дундад зууны үеийн Франц Английн хаадын амьдрах ордон болж байсан. Мөн энэхүү цамхагт 14-р зууны үеийн 115 тохой өндөр цагны цамхаг байрладаг. Хамгийн гол нь энэхүү цамхаг нь Henry хаан болон 7-р Charles-н гэр байсан гэдгээрээ алдартай.

{/tabs}


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.