05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Grand Canyon-н шинэ гайхамшиг

Та мэдээж америкийн гайхамшигуудын нэг Grand Canyon гэдгийг мэдэх байх. Түүнийг үзэх гэж олон мянган жуулчид Америкийг зорьдог билээ.

Байгууламжийн хамгийн гайхаш төрүүлсэн зүйл нь гэвэл уг байгууламжийн шал нь шилэн бөгөөд дээгүүр явах үед таньд унах гэж ч байгаа юм шиг эсвэл нисэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрөх болно гэжээ.


Та мэдээж америкийн гайхамшигуудын нэг Grand Canyon гэдгийг мэдэх байх. Түүнийг үзэх гэж олон мянган жуулчид Америкийг зорьдог билээ.

Саяхан уг хавцал дээр Лас Вегас хотоос ердөө 2,5 цаг яваад хүрч болох гайхайлтай байгууламж баригджээ.

Уг байгууламж нь дундаа зайтай хагас дугуйрсан хэлбэртэй бөгөөд хавцалаас 21 метр зайтай бөгөөд газраас 1220 метр зайтай ажээ.

Байгууламжийн хамгийн гайхаш төрүүлсэн зүйл нь гэвэл уг байгууламжийн шал нь шилэн бөгөөд дээгүүр явах үед таньд унах гэж ч байгаа юм шиг эсвэл нисэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрөх болно гэжээ.

Уг байгууламжийн нийт жин нь 227 мянган килограмм боловч таны аюулгүй байдлыг бүрэн хангасан ажээ.

Харин та уг байгууламжид очин хавцалын дээгүүр алхамаар санагдвал байгууламжаар үйлчлүүлэх хөлс ердөө л $25 юм байна шүү.

Харин уг байгууламжийн нутгийн уугуул иргэд санаачлан бүтээсэн бөгөөд 30 сая долларыг уг байгууламжид зарлагджээ. Нутгийн зарим хууччуулд уг байгууламж таалагдахгүй байгаа бөгөөд бидний хувьд энэ бол ариун газар хэмээн ярьж байхад ихэнх уугуул иргэд энэ байгууламж биднийг тэжээх болно гэж дүгнэж байгаа аж.

Амралтаараа очиход илүүдэхгүй л газар юм.



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.