05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

ХАГАС ЖИЛИЙН ХУГАЦААНД МОНГОЛ ОРНОО МОРИОР БҮТЭН ТОЙРНО

“Морьтон монгол залуус” ТББ-аас Монгол орноо /2014.05.01-11.0/ зургаан сарын хугацаанд мориор анх удаа бүтэн тойрох “Морьтон Монгол аялал”-ыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү морин аялал нь эх орондоо аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн тохиромжтой хэлбэр болох морин аяллыг олон нийтэд сурталчлах, хил орчмын аяллын шинэ маршрут нээх, залуучуудад эх орноо хайрлах, эх түүх, соёлоороо бахархах сэтгэлгээг төрүүлэхэд оршиж байгаа юм. Мөн морийг эдэлж хэрэглэх уламжлалт ухааныг сурталчлах, монгол морь, монгол эр хүний тэсвэр тэвчээрийг шалгах зорилготой аялал болж байна. “Морьтон Монгол аялал”-ыг МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн газарзүй аялал жуулчлалын ангийн оюутан Н.Ганзориг, М.Батчулуун, Ц.Даваахүү нар санаачилжээ. Тэд “Морьтон монгол залуус” нэртэй төрийн бус байгууллага байгуулжээ.

Уг аяллыг ССАЖЯ, ҮХААЯ, ХХЕГ, Монголын сайтуудын холбоо, “Монгол туургатны гайхамшигт монгол морь” ТББ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зэрэг байгууллагууд дэмжиж хамтран ажиллаж байна. Өмнө нь Монгол орныг болон дэлхийг мориор тойрох оролдлого гарсан ч бүтэн тойрч чадаагүй юм. Тус аяллын баг мэргэжлийн гэрэл зурагчин, зураглаачийн хамт таван хүний бүрэлдэхүүнтэй аялах юм.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Ц.Дуламсүрэн, Л.Цандэлэг, аймгийн алдарт уяач Б.Лхамсүрэн нар өөрсдийн унаган хүлгээрээ тус аянд нь бэлэг барьжээ.

Д.Өлзий


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.