Ѳнгѳрсѳн хагас сайны ѳглѳѳ Бэхбаяр над дээр ирснээр, ѳдѳр дунд Архангай аймгийн Цэнхэр сумын нутгаар аялахаар замдаа гарлаа. Малын болон түүхий эдийн худалдааны тосгон болсон Эмээлтийг ѳнгѳрѳѳд цасан хучлагатай мэлийсэн цагаан талд энд тэндгүй бэлчих мал сүргүүдийг харж, тэсгим хүйтэн жавартай атлаа сэнгэнэсэн тунгалаг агаараар амьсгалахад онгоцонд болсон шиг цээжний тэртээд хѳндүүр оргиж, самсааны шархираанд […]