04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Бразилд гадаадын 500 мянган жуулчин очжээ

САН ПАУЛО. /Ёнхап/. Энэ жилийн хөл бөмбөгийн ДАШТ-ийг тохиолдуулан Бразил улсад  500 мянга орчим жуулчин очоод байна.

 

Тус улсын цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар, энэ сарын эхний 20 өдрийн байдлаар агаар, ус, хуурай замын хилийн боомтоор гадаадын 484453 жуулчин Бразил улсад очжээ. Тэмцээний нээлтийн өдөр хамгийн олон буюу 40472 жуулчин хил нэвтэрсэн байна. Мөн өнгөрсөн сард тус улсад 218935 жуулчин зорчиж байсан бол энэ сар гарсаар эхний 20 өдрийн байдлаар тус улсад зорчсон гадаадын жуулчдын тоо 121 хувиар нэмэгдээд байгаа юм. ДАШТ-ий хугацаанд гадаадын 600 мянган жуулчин Бразил улсыг зорино гэж тус улсын Аялал жуулчлалын яамнаас мэдэгдэж байсан билээ. Мөн тус яамнаас мэдэгдэж буйгаар, тэмцээний нээлтийн өдөр 12 хотуудад аялал жуулчлалын салбараас зургаан тэрбум 700 сая Бразил реалын (1 реал = 829 төгрөг) ашиг олсон байна. Жуулчид ихэвчлэн Рио Де Жанейро, Бразилиа, Сан-Пауло хотыг зорьж байгаа юм. ДАШТ-ий хугацаанд нийт нэг сая ажлын байр бий болсон бөгөөд тэдгээрийн 710 мянга нь байнгын ажлын байр гэж тус улсын Засгийн газраас мэдэгдсэн байна.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.