04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Хунзакутууд буюу урт насалдаг хүмүүсийн нууц

Энэтхэгийн Хунзакут омгийнхон дэлхий дээрх хамгийн өндөр насалдаг хүмүүс юм. Тэдний дундаж наслалт 110-120 жил ажээ. Энэ омгийнхон цагаан хоолтны амьдралын хэв маягтай тул 40 настай хунзакут эмэгтйг залуу бүсгүйчүүдээс ялгахын аргагүй байдаг гэнэ. Харин 65-тайдаа тэд үр удмаа үлдээж, төрөх чадвартай хэвээр байдаг ажээ. Тэд Гималайн далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөрт байрладаг Хунз голын хөндийд үеэс үед идээшин нутагшсаар ирсэн.

Тиймээс нэг бол байгалийн нөхцөл байдал эсвэл цагаан хоолтны хэвшмэл амьдрал нь тэдэнд өвчин хуучгүй, урт удаан наслах боломжийг олгосон байх. Гэхдээ хамгийн сонирхолтой нь хунзакутуудтай хаяа дэрлэн орших бусад уулын ард иргэд, омгууд өвчинд тийм ч тэсвэртэй биш. Хунзакутуудаас нэг ч хүн дэлхий ертөнцийг цочоож, айдаст автуулдаг халдварт өвчнөөр өвдөж байгаагүй дэлхийн цорын ганц ард түмэн гэдэг.

Тэр бүү хэл 100 настай хунзакут хөгшин ч зөнөх, салга өвчин гэх мэтийг мэддэггүй, том тос хад чулуутай газраар төвөггүйхэн явж чаддаг.
Энэ ард түмний үлгэр мэт хачирхалтай бас гайхамшигтай байдлыг судалж байсан Шотландын эмч мак Каррисон хэд хэдэн эрдэмтэдтэй хамтран кунзакутуудын өвчинд тэсвэртэй, урт насалдаг, тэсвэр хатуужилтай байдгийн нууц нь тэдний хооллолтын үндсэн тогтолцоонд нуугдаж байна хэмээн үзжээ.

Гэхдээ хунзакутуудын цагаан хоолтны амьдралын хэв маяг нь тэдний сонголт биш харин амьдралын зайлшгүй шаардлага ажээ. Ядуу зүдүү амьдралтай тэд махыг өчүүхэн бага хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд ихэвчлэн Гималайн нөмөр нөөлөг газар тарьж ургуулсан ногоог хүнсэндээ хэрэглэдэг аж. Хэрэв тэд мах идэхээр болбол сүргийн хамгийн хөгшин, насгүй болсон малаа нядалдаг юм байна. Мөн тэд цагаан гурил, элсэн чихэр иддэггүй бөгөөд сүүн бүтээгдэхүүн ч гэсэн хомсдолтой тул ховор тохиолдолд хэрэглэдэг байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.