04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ХЯТАД ЖУУЛЧИД ХАМГИЙН ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛДАГ

МАДРИД/ФРАНКФУРТ. /Америкийн дуу хоолой/. Арван жилийн өмнө дэлхийн хамгийн үрэлгэн жуулчдын жагсаалтыг Германы жуулчид тэргүүлдэг байсан бол өнөөдөр Хятадын жуулчид тэдний халааг авсан болохыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын /ДАЖБ/ судалгаа харуулжээ.
Хятадууд аяллын компаниас санал болгодог хилийн чанадад группээр хийх аялалд их хамрагддаг бөгөөд тэд дээд зэрэглэлийн загварын хувцас, эд зүйлсийг худалдан авдаг байна. Өнгөрсөн онд л гэхэд Хятад жуулчид 102 тэрбум долларыг хилийн чанад дахь аялахдаа зарцуулснаар халаас зузаан гэгддэг Герман, Америкийн жуулчдыг ардаа орхисон байна.

2012 онд Хятадын жуулчдын гаргасан зарлага 2011 оныхоос 41 хувиар нэмэгджээ.
Үүний сацуу Орос болон Бразил зэрэг нийгмийн дунд давхаргын иргэдийн тоо нь өсөн нэмэгдэж буй түргэн хөгжиж буй улсуудын жуулчид ч ихээхэн хэмжээний мөнгийг хилийн чанадад аялахдаа зарцуулсан нь тодорхой болов.
“Хятад болон Оросын нийгмийн дунд түвшний иргэдийн тоо өсөж байгаа нь аялал жуулчлалын зарлагынн үзүүлэлт өндөр гарахад нөлөөлж байна” гэж ДАЖБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай ярьжээ.
2012 онд хятадууд 83 сая удаа хилийн чанадад аялсан нь 2000 оны мөн үзүүлэлтээс найм дахин их тоо боллоо.
Харин Оросын жуулчид гаргасан зардлаараа дэлхийд тавдугаарт бичигдэж байна.
Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.