04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Хүчингийн хэргээс болж Энэтхэгт зорчих жуулчдын тоо эрс буурчээ

Он гарсаар Энэтхэгт зорчих гадаад жуулчдын тоо 35 хувиар буурсан байна. Энэ уналт нь энэ улсад удаа дараа гарсан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргүүдтэй холбоотой байх магадлал өндөр юм. Энэхүү дүгнэлтийг гуравдугаар сарын 31-нд болсон Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн танхимаас бэлтгэсэн судалгаанд дурдагдсан талаар “The Guardian” сонинд бичжээ. Тайлангаас үзвэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тус улсыг зорих гадны жуучлдын тоо 25 хувиар буурсан байжээ. Ялангуяа Их Британи, АНУ, Канад, Австралийн эмэгтэй жуулчид Энэтхэг рүү аялах төлөвлөгөөгөө өөрчилж, Малайз, Тайланд, Индонези, Вьетнам зэрэг улсыг сонгох болсон талаар “Associated Press”-ийн судалгаа харуулж байгаа юм.
Ер нь Энэтхэгт эмэгтэй хүмүүстэй зүй бусаар харьцсан тохиолдлууд олон гардаг.
2013 оны гуравдугаар сард 39 настай Швейцарийн иргэн эмэгтэйг нөхөртэйгээ хамт амарч явахад нь нутгийн оршин суугчид бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан. Энэ хэргийн дуулиан намжиж амжаагүй байхад хүч хэрэглэхийг завдсан мунаг эрчүүдээс зугтахыг завдсан нэгэн англи эмэгтэй Агра хотын зочид буудлын цонхоор үсэрч, бэртсэн.

2012 оны 12 дугаар сард Дели хотод гарсан бүлэг хүчингийн хэрэг хамгийн их дуулиан тарьсан билээ. Зургаан эрд зэрлэгээр хүчиндүүлсэн 23 настай оюутан охин нас барж, балмад этгээдүүдийг цагдаагийнхан баривчлан хорьсон. Энэ хэргийг жигшин зэвүүцсэн ард иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж төр засгаасаа хүчингийн хэрэгтэнд цаазаар авах ял ногдуулах, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хууль батлахыг шаардсан юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.