03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ШИЛДЭГ НИСЭХ БУУДЛЫГ ТОДРУУЛЛАА

Брюссель, Найроби, Даллас, Екатеринбург, Сингапурын нисэх буудлууд дэлхийд шилдэг нь болохыг Абу-Дабид болсон "World Routes Awards 2012" шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр зарлажээ. Энэ тухай аялал, жуулчлалын Etourbonews.com цахим хуудсанд мэдээлсэн байна. Ийм шагналыг 1995 оноос хойш гардуулж байгаа бөгөөд тухайн нисэх буудлын үйлчилгээний чанараар нь шилдгийг тодруулдаг аж.

Шилдгийг Европ, Африк, Америк, ТУХН болон Азиас буюу дэлхийн таван бүс нутгаас сонгожээ. Энэ онд анх удаа жилд дөрвөн саяас цөөн зорчигчдод үйлчилдэг нисэх буудлууд шалгаруулалтад орсон байна. Энэ төрөлд тэргүүн байрыг Австралийн Дарвин хотын нисэх буудал эзэлжээ.
З.Амгалан

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.