04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Аялал- Xосуудын харилцааг тодорхойлогч шалгуур

Романтик байхын бас нэг зүйл нь аялалд цуг явах юм.Ачаагаа баглаад,хайртай хүнтэйгээ цуг аялалд гарах нь та зөвхөн гэрээ орхих биш та бас өөрийнхөө муу зуршлуудыг,нэг хэвийн байдлаа болон дундыг баримталсан харилцаагаа орхих боломжийг олгоно.

Заримдаа шинэ адал явдалт аялал нь дотны романтик харилцааг бий болгодог(Удаан хугацааны аялалын дараагаар гэрлэхээр шийдсэн олон найзууд надад байдаг юм).Бас өөрөөр та уг хүнийгээ өөрийн чинь бодож байснаас огт өөрөөр барахгүй танд тохирохгүй гэдгийг ч олж мэдэх боломжтой юм.Энэ нь жаахан гунигтай санагдаж буй хэдий ч энэ нь үнэхээр чухал үйл явц бөгөөд аялал нь танд тохирохгүй хүнийг амархан таниулах болно.

Романс нь шинжлэх ухаан биш тэгээд ч би танд романтик аялал нь бүгдийг шалгах шалгуур гэж ч хэлэх гээгүй юм шүү. Эдүгээ ч аялал нь хүмүүсийн харилцаанд шинэ гэрэл гэгээг тусгасаар л байна.

Энд 10 санаж явахад илүүдэхгүй зүйлс байна.

1.Бодох хүчин зүйл:Хаашаа явахыг хүсэж буйгаа мөн яагаад? Та өөрийн аялалыг хэрхэн төсөөлж байна,хоёулаа өөр өөрийнхөөрөө юү эсвэл хос шиг үү? Энэхүү бодлуудыг та хэрхэн холбох гэж байна даа? Хэрвээ энэ бодлууд хоорондоо зохицохгүй бол та үүнд хэрхэн хандах бол? Товчхондоо та ямар аялалд гарах гэж байна?

2.Санхүүгийн хүчин зүйл: Таны аялалд мөнгө ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Та хэр их мөнгийг хоол хүнс,хоноглох газар болон тээвэртээ зориулахаар төлөвлөсөн вэ? Зарлагаа хувиарласан уу эсвэл хамтрагчдаа найдах уу? Та төсвөө багасгах уу эсвэл ихэсгэх үү?

3.Уян хатан байдал: Та очих газар, үнэ болон бусад шийдвэрүүддээ буулт хийхэд бэлэн үү? Та төлөвлөгөөнийхөө гэнэтийн өөрчлөлтөнд хэрхэн хандах вэ? Та хоёр хамтдаа байхдаа бэлэн байна уу эсвэл ганцхан хүний төлөвлөгөө нь илүү тухтай санагдаж байна уу?Та тааварлашгүй гэнэтийн үйл явдал хөөр баярыг төсөөлж байна уу?

4.Багийн хүчин зүйл:Та үүрэг хариуцлагаа хуваах болон бүгдийг дундаа байлгахад бэлэн байна уу? Та зүгээр нэгэн ресторан,үзвэрийг сонгож чадах уу? Та галт тэрэгний билетээ худалдаж авах, буудлаа харьцуулах зэрэг асуудлыг таатайгаар хүлээн авч чадах уу? Нэг нь заавал нөгөөгөөсөө илүүг гаргах хэрэгтэй болно хэрвээ ийм үе тохиолдвол та хоёр хоёулаа зүгээр үү?

5.Орон зайн хүчин зүйл:Та аялалынхаа бүхий л цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэхээр төсөөлж байна уу эсвэл хосууд шиг биеэ даасан байх нь уу? Та хоёулаа энгийн найзын харилцаагаа эвдэхэд бэлэн үү? Маш их цагийг хамтдаа өнгөрөөх нь уйтгартай болж эхлэнэ,энэ үед та хоёрт бие биенийгээ ойлгох чадвар бий юу?

6.Найрсаг байх хүчин зүйл:Та хостойгоо хэрхэн нийцтэй байж сурах вэ? Та өөрийн нөхөрлөлдөө хэр их анхаарал хандуулдаг вэ? Та хоёр замд тааралдсан хүмүүстэй шинээр найзлахыг хүсэж байна уу эсвэл үдэшлэг дээр харсан хүнтэйгээ уулзаж харьцаанаасаа урвамаар байна уу?

7.Дарамтын хүчин зүйл: Таниж мэдэхгүй газар аялаж байхдаа биеийн болон сэтгэл санааны дарамтанд орохгүйн тулд яах вэ? Та хоёр эдгээр асуудлуудтай цугтаа тэмцэж шийдвэрлэж чадах уу? Нэг хүн нь л эмоцгүй болчихвол нөгөөгийнх нь хувьд ч муухай өдөр болон хувирдаг.

8.Хоол хүнсний хүчин зүйл: Ресторанд тогтмол хооллох үү эсвэл өөрсдөө худалдан авч бэлтгэж идэх үү? Таны аялалд хоол чухал байрыг эзлэж байна уу эсвэл зүгээр л аялалын энергийг нөхөгчийн үүргийг гүйцэтгэж байна уу?

9.Цаг хугацааны хүчин зүйл: Та шинэ газарт хэр их цагийг зарцуулна гэж тооцож байна вэ? Танд цагыг зугаатай өнгөрүүлэх сайхан санаа байгаа юу?

10.Романтик хүчин зүйл: Ямар үйл явц нь романтик байж чадна гэж та бодож байна вэ? Та хоёр дурсгалт газар үзэх, тухайн орны зан заншилтай холбоотой арга хэмжээнд явахыг илүүд үзэх үү эсвэл нүүр нүүрээ харалцан ярилцах зэрэг дундын зүйлсийг илүүд үзэх үү? Та хоёрын аль нь ч онцгой урьдчилан тааварлашгүй романтик байдлыг төсөөлж байна уу эсвэл зүгээр л та хоёр цугтаа цагийг өнгөрүүлснээрээ юу болохыг л харах гэсэн үү?

Эцэст нь хэлэхэд романтик аялал нь ямарч харилцааг дотносгох чадалтай юм шүү гэж хэлмээр байна. Хэрвээ эргэлзээтэй санагдвал ямар ч зүйл бодолгүйгээр зүгээр л хамтдаа аялаж цагийг сайхан өнгөрөөгөөрэй.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.