08 сарын 21, Мягмар
°C
USD 2,467.76
USD 2,467.76
EUR 2,818.43
JPY 22.31
GBP 3,144.67
RUB 36.78
CNY 360.14
KRW 2.20

В.ПУТИН ЗЭВСГИЙН ТОО ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ ТОДОРХОЙ САНААЧЛАГУУДЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ

ВАШИНГТОН. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Хельсинки хотод уулзах үеэрээ зэвсгийн тоо хэмжээг бууруулах, зэвсэглэлд хяналт тавихад чиглэгдсэн хэд хэдэн тодорхой санаачлагуудыг танилцуулжээ. Уг санаачлагадаа сансарт зэвсэг байрлуулахыг татгалзах саналыг мөн тусгасан байна. Энэ тухай “Politico” сонин мэдээлжээ.
Тус сонины мэдээлж байгаагаар, баримт бичиг нь орос болон англи хэлээр бэлтгэгдсэн “Зэвсэглэлд хяналт тавих асуудлаархи яриа хэлэлцээ” нэртэй санамж бичиг байсан аж.

Санамж бичигт ОХУ-ын эрх баригчид Стратегийн давшилтын зэвсгийг цаашид бууруулах, хязгаарлах арга хэмжээний тухай Орос-Америкийн гэрээг 5 жилээр сунгах саналыг тусгажээ. Түүнчлэн санамж бичигт дурдсанаар, эдгээр санал нь мөн Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээний хүрээнд хүлээсэн талуудын үүрэг хариуцлагыг дахин батлах шаардлагатайг тусгажээ.

Санамж бичигт мөн Зүүн Европт нэмэгдэж буй хурцадмал байдлын асуудлыг хөндөхийн сацуу Европт цэргийн ажиллагаа явагдах үед гарах хэрэг явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, цэргийн салбарт харилцан итгэлцэл, ил тод байдлыг нэмэгдүүлэхийг Орос болон АНУ-ын эрх баригчдад санал болгосон байна.

Э.Аянзаяа

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ХѲЛС ДУССАН МѲНГѲ
ХѲЛС ДУССАН МѲНГѲ
…Ѳглѳѳ эрт босоод ажилдаа явна. Нойрмог тѳрхийг минь үүрээр жиргэх шувуудын хѳгжилтэй жиргээ сэргээж, тал дээрээс ургах мэт мандах наран нэг л сайн сайхан руу хѳтлѳх аж. Урд шѳнѳ нь жаргаж алсалсан наран эргэж ирэн мандаж байгаа нь миний хувьд алдагдсан боломж минь эргэн ирэх шиг хѳгжүүн мэдрэмж тѳрүүлнэ. Хар дарсан зүүдний шѳнийн тарчлаанаасаа салж гэнэт нэг их баяр хѳѳр рүү умбах мэт тийм нэгэн сонин мэдрэмж намайг баярлуулна. (дэлгэрэнгүй…)
“СТАНДАРТ” -ГҮЙ ХОТ
“СТАНДАРТ” -ГҮЙ ХОТ
Манай Улаанбаатар хотод хэрвээ ахиухан бороо орвол үер болон урсаж, эвдэрсэн зам болон нурсан элдэв овоолго дундуур иргэд нь харайн үсчинэ. Гэр хорооллын модон жорлонгуудын бохир ялгадсууд борооны устай хамтдаа урсаж хаа саагүй ѳмхий үнэр ханхлах ба тэрхүү заваан усыг туучин давхилдах машинууд хамаг брендээрээ гоёсон хүмүүс рүү цацлан хээв нэг давхилдах аж. Борооны ус зайлуулах суваг нь битүүрсэн хийгээд бохирын ус зайлуулах байгууламж нь хуучирч, ачааллаа даахаа больсон ѳнѳѳгийн Улаанбаатар хотын дүр зураг иймэрхүү. (дэлгэрэнгүй…)
БЭЛЭГ
БЭЛЭГ
АНУ д түр хугацаагаар ирээд буцаж байгаа хүмүүст “бэлэг цуглуулах” гэдэг зовлон бий. Буцаж очоод бэлэг ѳгѳх хүмүүсийнхээ нэрийг жагсааж бичнэ. Хүн болгонд юу авч очихоо сонгох гэж хэдэн ѳдѳр дэлгүүрүүдээр эцэж цуцатлаа тэнэнэ. Мэдээж хангалттай мѳнгѳтэй биш болохоор аль хямдхан үнэтэйг нь эрж хайна. “Сайн яваад ирээрэй” гэж хэдэн доллар ѳгсѳн хүн болгонд тэр мѳнгѳнд нь тааруулж бэлэг сонгох гэж зовно. Бэлгээ цуглуулсаны дараа чемодан цүнхэндээ багтаах гэж хэрдээ хѳлсѳѳ дуслуулна, онгоцонд авч явах ачааны хэмжээт жин “хэтэрчих вий” гэж санаа зовно. Тэгж цуглуулж авч очсон бэлэг эзэндээ хэрэг

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.