05 сарын 23, Лхагва
°C
USD 2,408.41
USD 2,408.41
EUR 2,846.26
JPY 21.68
GBP 3,239.19
RUB 39.36
CNY 378.18
KRW 2.24

Турк улс гашуудал зарлалаа

Египетийн Синайн хойгт 300 гаруй хүний аминд хүрсэн террорист халдлага болсонтой холбогдуулан Турк улс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны энэ өдөр улс орон даяараа гашуудал зарлалаа.

Туркийн “Анадолу” агентлагийн мэдээлснээр, тус улсын төрийн бүх байгууллага болон гадаад улс орнууд дахь ЭСЯ-д нь өнөөдөр төрийн далбаагаа бөхийлгөх ажээ.

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Египетийн Синайн хойгийн Бир-эль-Абед хотын сүмд сүсэгтнүүд мөргөл үйлдэж байхад зэвсэгт этгээдүүд тэсрэх төхөөргүүд дэлбэлж, гал нээсний улмаас 305 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан юм. Энэ нь орчин цагийн Египетийн түүхэнд нэг халдлагын үеэр хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болсон билээ.

Уг халдлагыг ямар бүлэглэл үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.

 

 

Эх сурвалж: www.montsame.mn

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ДАВЧХАН СЭТГЭЛ
ДАВЧХАН СЭТГЭЛ
05/14/2018
...Лавлаад ажих ахул хүн бүрийн сэтгэлийн багтаамж огт ѳѳр ѳѳр хэмжээтэй юм билээ. Зарим нь дэлхийн энтэй, зарим нь улсын хэмжээтэй, зарим нь аймгийн багтаамжтай, зарим нь ердѳѳ жалгын дайтай сэтгэдэг. Гэхдээ монголчууд бид хэлэлцэж маргалдаад ч болов, учирлаж тайлбарлаад ч болов, уцаарлаж тѳвѳгшѳѳгѳѳд ч болов ойлголцоод л байдаг. Их багтаамжтай сэтгэлгээг гүйцэж ойлгохгүй болохоороо уцаарлаж бухимдана, дунд багтаамжтай сэтгэлгээтэй барьцаж маргалдана, жижиг багтаамжтай сэтгэлгээтэй заргалдаж хэрэлдэнэ. Сонин шүү. Хэн нэгнийг гаднаас нь хараад сэтгэлгээний багтаамжийг нь мэдэх аргагүй. Харин
“ШУУРГАНААР ТѲѲРѲГСѲД”
“ШУУРГАНААР ТѲѲРѲГСѲД”
05/05/2018
Заримдаа анзаарах ахул Монголд минь сэтгэлгээний хийрхлийн “хар шуурга” дэгдсэн мэт. Шинэ нийгмийг социалист аргаар удирдах гэж оролдсон олон жилийн мунхаглал энэхүү сэтгэлгээний хар шуургыг дэгдээсэн юм. Аливаа мунхаглал хэмжээ хязгаартай байдаг болохоор, ѳдрѳѳс ѳдѳрт доройтсоор байгаа амьдралын түвшин, сэтгэлгээний доройтол энэ бүхнийг тэвчиж дийлэхгүй. Хэдийгээр хар бараан, бухимдалтай мэдээлэл дунд тѳѳрѳлдѳж байгаа ч олон зүйл сайн сайхнаар ѳѳрчлѳгдѳж эхэлж байгааг бид мэдэрч байна. Цаг цагийн ийм урсгал дунд аажим аажимдаа бүх зүйл ѳѳр ѳѳрийн байрандаа ордог. Энэ бүхнийг хүлээлгүйгээр
“БИД ЯАЖ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?”
“БИД ЯАЖ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?”
04/23/2018
Аливаа улс орон үндэстнийг бүрдүүлдэг ард түмэн буюу олон нийт хэрхэн яаж амьдарч байгаа болон тэдний сэтгэлгээний дархлаа хийгээд хандлага нь улс орны хѳгжлийн түвшинг илэрхийлдэг. (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.