05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Анжелина Жоли дүрвэгчдэд туслахыг уриаллаа

АНКАРА. /NHK/. Өдөр ирэх тусам олширсоор буй дүрвэгсдийг хамгаалахын төлөө илүү их зүйл хийхийг “Дэлхийн дүрвэгсдийн өдөр”-өөр олон улсын хамтын нийгэмлэгт Холливудын жүжигчин Анжелина Жоли уриаллаа.

Жоли нь НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын тусгай төлөөлөгч юм. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Туркийн өмнөд нутаг дахь дүрвэгсдийн хуаранд очин дүрвэгсдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг зарим дүрвэгчээс авчээ. Тус хуаранд иргэний дайны улмаас дүрвэсэн хэдэн мянган сири хүн амьдарч байгаа юм.

НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх дээд комисаррын газрын мэдэгдсэнээр, Сириэс дүрвэсэн дөрвөн сая орчим хүний 1.7 сая орчим нь Туркт байгаа юм. Өөрөөр хэлбэл, Туркэд Сирийн хамгийн олон дүрвэгч толгой хоргодож байна.

Жоли сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “Урьд урьдынхаас ч олон хүн үндсэн эрхээ эдэлж чадахгүй байна” гэжээ. Тэрбээр энэ асуудлыг “дэлхийн аюулгүй байдал болоод засаглалын хямрал” гэж тодорхойлжээ.

Дүрвэгчдэд юу юунаас илүү анхаарлаа хандуулж, дэмжлэг үзүүлэх цаг ирээд байна гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.