05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Балба түүхэн газруудаа эргэн нээнэ

КАТМАНДУ. /ВВС/. Өнгөрсөн дөрөвдүгээр сард газар хөдлөлтөд нэрвэгдсэн Балба улс жуулчдыг татахын тулд Катмандугийн хөндийн бүх түүхэн газраа олон нийтэд эргэн нээнэ.

Нээхээр болсон түүхийн дурсгалт газруудын дунд газар хөдлөлтийн улмаас нэлээд эвдэрч сүйрсэн газар болох “Дурбарын талбай” байгаа аж.

Эргэн нээхээр болон дурсгалт газруудын аюулгүй байдалтай холбогдуулан түгшиж байгаагаа ЮНЕСКО мэдэгдсэн юм.

Гэхдээ хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, албаны хүмүүс шаардлагатай арга хэмжээг авчээ.

Газар хөдлөлтийн улмаас 8000 гаруй хүн амь эрсдэж, эд материалын асар их хэмжээний хохирол учирсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.