05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Босогчидтой тэмцэх болно гэж Нигерийн Ерөнхийлөгч амлав

АБУЖА. /ВВС/. Засгийн газар терроризмтой тэмцэх дайнд ялна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэж Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан мэдэгдлээ.

 

Уржигдар тус улсын төвийн нутгийн Жос хотод болсон хоёр дэлбэрэлтэд 118 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан тэрбээр мэдэгдэл хийсэн юм.
Тус улсын аюулаас хамгаалах албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, худалдааны төв болон автобусны буудалд өнгөрсөн мягмар гарагт дэлбэрэлт болсон билээ. "118 хүн амь үрэгдсэн нь тогтоогдоод байна. Илүү олон цогцос гарч ирж магадгүй" гэж аврах ажиллагаа явуулж буй хүмүүс мэдэгджээ.
Уг халдлагыг хэн үйлдсэн нь хараахан тодорхой бус байна. Гэхдээ лалын босогчдын "Боко Харам" бүлэгллэлийг уг хэрэгт сэжиглэж байгаа юм.
"Боко Харам"-тай тэмцэх цэргийн ажиллагааг Засгийн газар үргэлжлүүлэх болно гэж Ерөнхийлөгч Жонатан онцлон тэмдэглэжээ.
Босогчдын тус бүлэглэл нь өнгөрсөн сард зүүн хойд нутгийн Борно мужаас 200 гаруй сурагч охиныг хулгайлсан билээ. Тус бүлэглэл нь мөн өнгөрсөн саод нийслэл Абужа хотын төвд дэлбэрэлт үйлдэн 70 гаруй хүнийг хөнөөсөн юм.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.