05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Бразилын 50 хотод жагсаал болно

САН-ПАУЛО. /Ёнхап/. Бразилд болон бусад улсад удахгүй болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг эсэргүүцэх жагсаал болох гэж байна.

 

Энэ сарын 14-ны Бразил улсын хэвлэлүүдэд гарсан мэдээллээс харвал, орон нутгийн цагаар энэ сарын 15-нд тус улсын иргэний хөдөлгөөнүүд нэгдэн дотоодын 50 хот гадаадын 15 хотод ДАШТ зохион байгуулахыг эсэргүүцсэн жагсаал хийнэ гэж мэдэгджээ.

ДАШТ-ий шөвгийн тоглолтууд болох 12 том хотод нийт 100 мянга гаруй хүний жагсаал болох бололтой. Мөн Чили улсын Сантьяго хот болон Германы Берлин хот дахь Бразилын иргэд мөн ижил зорилготой жагсаал хийх гэж байна. Тус улсын үйлдвэрчний байгууллагууд ч мөн жагсаал хийхээ мэдэгдээд байгаа юм. Тухайлбал, Сан-Пауло хотын зүүн, өмнөд, хойд хэсгийн гурван том төмөрлөгийн үйлдвэрийн 15 мянга орчим ажилчин нэгдэн энэ сарын 15-ны өдөр ажил хаях гэж байна. Тэднээс гадна улсын их сургуулийн багш нар, замын тохижилт үйлчилгээний газрын ажилчид зэрэг бусад салбарын ажилчид ч мөн Сан-Пауло, Белу-Оризонти, Рио-де-Жанейро, Форталеза хотод жагсаал хийх гэж байгаа бололтой. Мөн Бразилын үйлдвэрчний нэгдсэн холбоо ДАШТ-ий нээлтийн өдрүүд буюу зургадугаар сарын 10-12-ны өдрүүдэд 500 мянга орчим хүн оролцсон жагсаал зохион байгуулахаар бэлдэж байна.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.