05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ДАШТ зохион байгуулах хотын нисэх буудлын дээвэр нуржээ

МАНАУС. /NHK/. Хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолт болох Бразилын хотуудын нэгнийх нь нисэх буудлын дээвэр ширүүн бороонд хэсэгчлэн нуржээ.

 Тус улсын хойд нутгийн Манаус хотын нисэх буудлын дээвэр уржигдар нурсан байна. Аз болоход, нэг ч хүн бэртэж гэмтээгүй аж. Гэхдээ нисэх буудлын үүдэн хэсэг усанд автаж, хонгилын машины зогсоол руу нь борооны ус урсчээ.
ДАШТ-ийг зорин очигчдыг хүлээн авахын тулд тус нисэх онгоцны буудалд 160 сая доллароор засвар хийж байна. Дээврийг нь зассан гэсэн мэдээлэл байна. Нисэх буудлын албаны хүмүүсийн хэлснээр, борооны ус нисэх буудлын тааз руу нь нэвчсэн бололтой. Таван нисэх буудал, тэдгээрийн дотор Манаус болон Куяба хотын нисэх буудлуудыг ДАШТ-ээс өмнө засч амжихгүй шинжтэй байна.
ДАШТ-ий бэлтгэл ажлын хүрээнд Бразил улс нисэх онгоцны 13 буудалдаа засвар хийж байгаа юм.  Энэ мэт саатал нь жуулчдын цувааг Бразил хүлээн авахад бэлэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.