05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ДАШТ-ий үеэр Бразилд 20 орны төрийн тэргүүн нар айлчилна

САНПАУЛО. /Ёнхап/. 2014 оны хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулагдах хугацаанд Бразил улсад дэлхийн хорин орны төрийн тэргүүн нар зочлох бололтой.

 

ДАШТ-ий нээлт, хаалтын үйл ажиллагаанд болон тэмцээний үеэр Бразилд дэлхийн хорь гаруй орны удирдагчид айлчилна гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэн байна. Хятад улсын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Жейков Зума зэрэг БРИКС-ын орнуудын тэргүүн нар тэмцээний хаалтын ажиллагаанд уригдсан байна. Мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, Германы Канцлер Ангела Меркель болон Бельги, Хорват, Португали, Гондурас зэрэг орны төрийн тэргүүн нар ДАШТ-ийг тохиолдуулан Бразил улсад айлчлах гэж байна.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.