05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ТОГТВОРЖЖЭЭ

  Дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтворжсон боловч дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон хэвээр байна. Энэ тухай пүрэв гарагт нийтлэгдсэн Дэлхийн банкны /ДБ/ илтгэлд дурджээ.
Илтгэлд тэмдэглэснээр, аравдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ хамгийн дээд үзүүлэлтэд хүрч байсан долдугаар сарынхаас дунджаар 5 хувиар хямдарсан байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулж чадсан нь эн түрүүнд өөх, тосны үнэ хямдарсантай холбоотой аж. Харин үр тарианы үнэ бага зэргээр буурчээ.

Гэхдээ "хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 7 хувиар өссөн болохыг " ДБ-ны мэргэжилтнүүд дурдав. Тухайлбал, үр тарианы үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 12 хувиар өсч, дөрвөн жилийн өмнөх хамгийн дээд үзүүлэлтэд дөхөж очжээ.

"Хэдийгээр 2008 оных шиг хямралтай хараахан тулгараагүй байгаа боловч дэлхийн хамтын нийгэмлэг хүнсний аюулгүй байдлыг эн түрүүний чухал асуудал болгон үзэх ёстой" гэж ДБ-ны дэд Ерөнхийлөгч Отавиано Кануто анхааруулжээ. "Бид хүнсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, байдлыг сайжруулахын тулд нэмэлт арга хэмжээг зайлшгүй авах ёстой" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.