05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ДЭМБ: “Эбола”-гаар нас барагсдын тоо 11150 давлаа

ЖЕНЕВ. /TASS/. “Эбола” вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 27219 болсны 11154 нь нас барсан гэж ДЭМБ мэдэгдлээ.

“Эбола”-гийн тархалтад хамгийн их нэрвэгдсэн Гвиней, Либери болон Сьерра-Леонд энэ сарын 1-нээс хойш халдвар авсан хүмүүсийн тоо 84-өөр, нас барагсдын тоо 9-өөр нэмэгджээ.

Энэ гурван улсаас гадна Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи болон АНУ-д “Эбола”-гийн халдвар авсан хэд хэдэн тохиолдол мөн бүртгэгдсэн билээ. Гэхдээ Нигерийг эс тооцвол эдгээр улсад “Эбола”-гийн халдвар авсан тохиолдлын тоо 10-аас даваагүй. Нигерид 20 хүн уг вирусийн халдвар авсны найм нь нас барсан юм.

Халдвар авсан тохиолдолд нас барах эрсдэл 90 хувьтай, халуурч, цус алддаг хүнд өвчин гэж ДЭМБ “Эбола”-г тодорхойлсон. Халуурах, ядарч сульдах, толгой өвдөх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг юм. Хүндэрвэл бөөлжих, суулгах, тууралт өгөх, бөөр болон элэгний үйл ажиллагаа алдагддаг. Зарим тохиолдолд гадуур болон дотуур цус алддаг байна.

Халдвартай хүн ба амьтны цус, биеийн шингэн болон тэдний эд эрхтэнд шууд хүрэхэд халдвар дамжина. Нууц үе нь 2-21 хоног юм. Одоогийн байдлаар, энэ өвчнийг эмчлэх ямар нэг эм, вакцин байхгүй байгаа бөгөөд зөвхөн “эрчимтэй асаргаа сувилгаа” хийж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.