05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ДЭМБ “MERS”-ийн асуудлаар хуралджээ

СӨҮЛ. /Reuters/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирус тархсантай холбогдуулан ДЭМБ яаралтай хуралдаан зохион байгууллаа.

Өчигдөр Швейцарийн Женев хотод ДЭМБ-ын төв байранд болсон “MERS”-ийн асуудал хариуцсан тусгай хорооны теле хуралдаанд дэлхийн олон улсын шинжээчид оролцжээ.

ДЭМБ-ын албаны хүмүүсийн хэлснээр, шинжээчид Өмнөд Солонгост нөхцөл байдал ямар байгааг, “MERS” титэмт вирус цааш тархах эрсдэл болон үүнийг дарах арга замыг хэлэлцсэн байна.

Өмнөд Солонгост одоогоор “MERS”-ийн халдвар авсан 154 тохиолдол бүртгэгдсэний 19 нь нас баржээ.

Саудын Арави болон Ойрхи Дорнодын бусад улсад “MERS” тархаж эхэлснээс хойш уг вирусийн асуудал хариуцсан тусгай хороо удаа дараа хуралдсан билээ. Мягмар гарагийнх нь тус хорооны ес дэх удаагийн хуралдаан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.