05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Жилд 5,5 сая нярай "үзэгдэж харагдахгүй"-гээр хорвоог орхидог

ЛОНДОН. /Xinhua/. Британийн эрүүл мэндийн "The Lancet" сэтгүүлд нийтлэгдсэн цуврал судалгааны тайланд дурдсанаар, жилд 5,5 сая нярай болон "амьгүй төрсөн" хүүхэд  энэ дэлхийд төрсөн гэдгээ ч бүртгүүлж чадахгүйгээр хорвоог орхиж байна.

 

Таван хэсгээс бүрдсэн уг цуврал судалгаанд дэлхий дахинд нялхсын эндэгдлийг бууруулахад гарч буй ахиц дэвшил, сорилтуудын талаарх дүр зургийг тодорхой харуулжээ. Лондоны Эрүүл ахуй ба халуун орны анагаах ухаан судлалын сургуулийн профессор Жой Лоуны тэргүүлсэн уг судалгаанд 17 улсын 28 хүрээлэнгийн 54 мэргэжилтэн оролцжээ.
Судалгааны тайланд дурдсанаар, нийт бараг 5,5 сая нярай, амьгүй төрсөн хүүхэд энэ дэлхийд ирээд бүртгүүлж чадалгүйгээр хорвоог орхидог аж. Дутуу төрсөн хүүхдүүдийг бараг тоолж бүртгэдэггүй байж магадгүй. Баян орнуудад ч ялгаагүй тэднийг аварч чаддаггүй аж.
Судалгаа явуулсан хүмүүсийн үзэж буйгаар, нялхсын эндэгдэл болон амьгүй төрөгсдийн тоо ийм өндөр байгаа нь анхаарал халамж муу, нялхсын эндэгдлийг бууруулахад хөрөнгө оруулахгүй байгаа зэрэгтэй холбоотой.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.