04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ЙЕМЕНД ӨЛСГӨЛӨН НҮҮРЛЭЖ БАЙНА

 

Дэлхийн түүхэнд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тохиогоогүй томоохон өлсгөлөнгийн хямрал Йеменд нүүрлэж байна гэж НҮБ мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлэхгүй бол дайны хөлд нэрвэгдээд буй Йемен улсад хэдэн сая хүн өлсгөлөнд нэрвэгдэн амиа алдах эрсдэл нүүрлээд байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн тусламжийн асуудал хариуцсан туслах Марк Лоукок лхагва гарагт анхааруулаад, хүмүүнлэгийн тусламжийн цувааг саадгүй нэвтрүүлэх боломжоор хангахыг Саудын Арави тэргүүтэй эвсэлд уриалсан байна.

Йемений лалын босогчдын “Хусит" бүлэглэлийнхэн Эр-Рияд руу пуужин харвасантай холбогдуулан энэ долоо хоногийн даваа гарагт Саудын Арави тэргүүтэй эвсэл нь Йемен рүү нэвтрэх агаар, газар болон далай тэнгисийн тээврийн чиглэлүүдийг хаажээ.

Саудын Аравийн тал мэдэгдэхдээ, “Босогчдод Иран зэвсэг нийлүүлж байгааг зогсоохын тулд тээврийн чиглэлүүдийг хаахаас өөр арга байхгүй байна” гэжээ. Тус эвслийнхэн нь Йемений засгийн газрын хүчнийхэнд 2015 оноос хойш дэмжлэг үзүүлж байгаа юм. Харин Тегеран “Иран босогчдод зэвсэг нийлүүлж байна” гэсэн эвслийн мэдэгдлийг эрс үгүйсгэн няцаав.

Одоогоор 900 мянга гаруй хүнд халдварлаад буй холер буюу булчин задрах тахалтай тэмцэхийн тулд наанадаж халдваргүйжүүлэлт ариутгалын бодис болох хлорын шахмалыг йеменчүүдэд хүргэж өгмөөр байна гэж УЗН мэдэгджээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, Йемений 7 сая иргэн өлсөж үхэхийн ирмэг дээр байгаа аж. Тус улсын бараг бүх энгийн номхон иргэн нь хүмүүнлэгийн тусламжаас хамааралтай амьдарч байна.

2015 оны гуравдугаар сард Йемений засгийн газрын хүчнийхэн болон лалын босогчдын “Хусит” бүлэглэлийн хооронд дайн дэгдэж, улмаар тус улс руу Саудын Арави тэргүүтэй эвслийн цэргүүд нэвтэрснээс хойш энгийн номхон иргэд голдуу 8670 гаруй хүн амь үрэгдэж, 49960 хүн шархдаад байна гэж НҮБ-ын мэдэгдэлд дурджээ.

 

 

Эх сурвалж: www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.