05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Кенийн ядуус ATM-ээр дамжуулан хямд, цэвэр ус авч байна

НАЙРОБИ. /ВВС/. Кенийн нийслэл Найроби хотын Матхаре ядуусын хорооллын оршин суугчид ATM маягийн түгээгчээр дамжуулан усаа авах боломжтой болжээ.

Ядуусын хорооллуудын оршин суугчид нь өндөр үнэтэй эсвэл бохирдсон ундны ус өгдөг ус түгээгчдээс ерөнхийдөө хамааралтай байдаг юм.

Гэхдээ энэ шинэ системд ухаалаг карт уншуулснаар хямд бөгөөд цэвэр ус авах боломж оршин суугчдад бүрдсэн байна.

Ус түгээгч компани нийслэл Найроби хотод ийм дөрвөн түгээгчийг ажиллуулж эхэлсэн аж. Цаашид энэ хөтөлбөрөө өргөжүүлнэ гэдэгт хүмүүс найдаж байна.

“Найроби хотын цэвэр ба бохир ус” компанийн мэдэгдсэнээр, тус компани 20 литр усыг 50 центээр борлуулж байгаа аж.

Тус компани бусад ус түгээгч компаниас хамаагүй хямд үнээр усаа борлуулж байна гэж Найроби дахь “ВВС” телевизийн сурвалжлагч Абдуллахи Абди мэдээллээ.

Ундны усанд цэвэр ус хэрэглэдэг болгох нь НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтуудын нэг юм. Гэхдээ өнөөдөр дэлхийн хэмжээнд 700 сая гаруй хүн цэвэр ус ундандаа хэрэглэж чадахгүй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.