05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Нигерид 100 гаруй хүн дэлбэрэлтэд амиа алджээ

АБУЖА. /ВВС/. Нигерийн төвийн нутгийн Жос хотод хоёр дэлбэрэлт болсны улмаас 118 хүн амь үрэгдэж, олон арван хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын аюулаас хамгаалах хүчний албаны хүмүүс мэдэгдлээ.

 

Албаны хүмүүсийн хэлснээр, хөл хөдөлгөөн ихтэй зах болон автобусны буудлын ойролцоо өчигдөр машин дэлбэрсэн аж.
Уг халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ мөрдөн байцаагчдын үзэж буйгаар, лалын босогчдын "Боко Харам" бүлэглэл халдлагыг үйлдсэн байж магадгүй.
"Боко Харам" бүлэглэл нь Нигерийн зүүн хойд нутгийн Борно мужийн Чибок хотын охидын сургуулийн дотуур байрнаас 200 гаруй сурагчийг хулгайлсан юм.
Мөн тус бүлэглэл өнгөрсөн сард нийслэл Абужа хотын төвд бөмбөг дэлбэлсний улмаас 70 гаруй хүн амь үрэгдсэн билээ.
Нефтиэр баялаг ордууддаа тулгуурлан Нигерийн эдийн засаг хурдацтай өсч байгаа ч аюулгүй байдал нь муудсаар байна. "Боко Харам" болон бусад бүлэглэлийн террорист халдлагуудад он гарснаас хойш 2000 гаруй хүн амь үрэгджээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.