05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Нигерт охидыг хулгайлах үеэр багш нар нар зугтсан байжээ

СӨҮЛ. /Ёнхап/. “Тэр шөнө өрөөндөө унтаж байгаад буун дуу гарахыг сонссон. Бид гайхан гадагш гарахад багш нар бүгд бидний хаяад зугтаж байсан” гэж гэмт бүлэглэлийн гараас азаар зугтан гарсан Кодиа Саймон охин хэлжээ.

 

Кодиа Саймон охин энэ сарын 11-нд “Ройтерс” агентлагийн сэтгүүлчийн асуултад ийнхүү хариулсан байна. Гэмт бүлэглэл охидыг сургуулийн дотуур байрандаа унтаж байхад нь хулгайлсан ба зарим нь зугтаж чадсан боловч одоогийн байдлаар 200 охид Боко Харам бүлэглэлийн гарт байгаа юм. Хэрэг гарах үед зарим багш сурагчдын хамт үлдэж охидыг тарж зугтаж болохгүй гэж хэлсний сацуу тэдний нэг нь дотуур байрны хаалгыг түгжин охидыг зугтан гарах аргагүй болгосон гэж Кодиа охины аав Вольса Саймон хэлжээ. Боко Харам бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау энэ сарын 12-нд охидын дүрс бичлэгийг үзүүлж, охидыг тус бүлэглэлийн хоригдож буй гишүүдээр солихыг шаардсан байна.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.