05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг анх удаа эмэгтэй хүн удирдана

НЬЮ-ЙОРК. /AFP/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг анх удаа эмэгтэй хүнээр удирдуулахаа мэдэгдэв. Тэр нь Кипр дэх НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны командлагч, норвеги эмэгтэй байлаа.

 

Норвегийн иргэн, 56 настай, хошууч генерал Кристин Лунд нь ирэх наймдугаар сарын дунд үеэс эхлэн Хятадын хошууч генерал Чао Люгийн халааг авах юм.
Норвегийн болон НҮБ-ын цэргийн хүчинд нийт 34 жил зүтгэсэн Лунд нь 2007-2009 оны хооронд Норвегийн зэвсэгт хүчний армийн командлагчийн орлогч, Норвегийн үндэсний гвардын штабын даргаар ажиллаж байв. Тэрбээр Ливан болон хуучин Югослав дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байжээ.
Киприйн грек болон туркуудын хоорондын мөргөлдөөнөөс болоод НҮБ 1964 оноос Кипрт энхийг сахиулах ажиллагааг эхэлсэн билээ.
930 цэрэг, 66 цагдаагаас бүрдсэн хүчин гал нээхийг хориглосон цэрэггүй  бүсийг хянаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, НҮБ-ын энхийг сахиулах хүчний ажиллагааг бүхэлд нь дэмжиж ажилладаг юм.
Афинчуудын турхирснаар Киприйн грекчүүд төрийн эргэлт хийж, Грект нэгдэх хөдөлгөөн өрнүүлсний улмаас арлын гуравны нэгтэй тэнцэх умард нутгийг Туркийн цэргүүд эзэлснээс хойш Кипр арал хоёр хэсэг хуваагдсан юм.
Газар дундын тэнгисийн тус арлыг дахин нэгтгэхээр НҮБ-ын цэнхэр дуулгатнуудыг байрлуулахыг 2004 оны санал асуулгаар Киприйн грекчүүд эсэргүүцсэн бол туркууд дийлэнх олонхын саналаар дэмжсэн аж.
НҮБ-ын ивээл дор хийсэн хоёр талыг эвлэрүүлэх яриа хэлцээ ихэнхдээ үр дүнгүй болж, 2012 онд мухардмал байдалд орсон байсныг энэ оны хоёрдугаар сараас дахин сэргээсэн байна.

Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.