03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Олимпын үеэр эрүүл мэндийн 6000 ажилтанг нэмж дайчилна

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Бразилын Эрүүл мэндийн сайд Рикардо Баррос “Рио-2016” Олимп болон Паралимпын наадмын үеэр олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажилд эрүүл мэндийн 6000 ажилтныг нэмж оролцуулах төлөвлөгөөтэй байгаагаа Олон улсын олимпын хороонд /ОУОХ/ танилцуулжээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Рио-Де-Жанейро хотын захирагч болон бусад удирдлагатай уулзаж, наймдугаар сард болох Олимпын наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн бөгөөд энэ уулзалтынхаа үр дүнгийн талаар ОУОХ-ны ерөнхий захирал Кристоф Де Кеппер болон Эрүүл мэндийн асуудал хариуцсан захирал Ричард Бажет нарт танилцуулсан байна.

Бразилын Холбооны, мужийн, хотын гээд бүх түвшний Засгийн газрууд “Зика” вирусийн халдвартай тэмцэх арга хэмжээ авч байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Рио хотын эмнэлгүүд, анхны тусламж үзүүлэх цэгүүдэд эрүүл мэндийн 2500 ажилтан нэмж ажиллуулж байна. Үүнээс гадна 3500 хүнийг Олимпын уралдаан тэмцээн болох газруудад гүйцэтгэх урьдчилан сэргийлэх ажиллагаанд дайчлах юм.

Бразилд өвлийн улирал ирж, цаг агаар сэрүүвтэр, хуурай байх үеэр Зуны Олимпын 31 дүгээр наадам болно. Тиймээс “Зика” вирусийн халдвар тээгч шумуулын тоо эрс цөөрдөг болохыг Бразилын сайд ОУОХ-ны удирдлагад өгсөн мэдээлэлдээ дурдсан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.