05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ОХУ: "Их-7" дэлхийн асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй

МОСКВА. /Reuters/. “Их-7” бүлгийн тогтолцоо дэлхийн асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ.

Кремлийн ордны албан ёсны төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр, дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг 7-8 хүнтэй бүлэг хэлэлцэнэ гэдэг боломжгүй хэрэг.

Ерөнхийлөгч Владимир Путин бодит нөхцөл байдалд илүү сайн анхаардаг “Их-20” болон хөгжиж буй улсуудын БРИКС бүлэг зэрэг шиг бусад бүлэг, байгууллагатай хамтран ажиллахад анхаарлаа хандуулж байна.

БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкаас бүрддэг хөгжиж буй улсуудын бүлэг билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.