05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Пакистанд хэт халсны улмаас 120 гаруй хүн амь эрсэджээ

АСТАНА. /KAZINFORM/. Пакистаны өмнөд нутгийн Синд мужид хэт халсны улмаас 120 гаруй хүн амь эрсэджээ.

Эрүүл мэндийн албаны хүмүүсийн хэлснээр, Тэдний олонх нь сүүлийн өдрүүдэд Цельсийн 45 градус хүрч халж буй Карачи хотод амь эрсэдсэн байна.

Хэт халсны улмаас цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр тус хотод гэрэл цахилгаан тасарсан байна.

Карачигийн Жинна эмнэлгийн Яаралтай тусламж үзүүлэх тасгийн даргын мэдэгдсэнээр, хохирогчдын олонх нь хөгшид ажээ.

Карачид 1979 онд цаг агаар түүхэнд байгаагүйгээр халж байжээ. Тодруулбал, тус хотод 47 градус хүрч байсан гэнэ.

Өнгөрсөн сард тус улсын хөрш Энэтхэгт цаг агаар хэт халсны улмаас 1700 орчим хүн амь эрсдэж байсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.