04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж хэт давруу үзэлтэй тэмцэх эвслийг удирдана

Хэт давруу үзэлтэй тэмцэх лалын шашинт улс орнуудын эвсэл байгуулж, өөрөө тэргүүнээр нь ажиллахаа Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нь ням гарагт буюу өчигдөр тус улсын нийслэл Эр-Рияд хотод лалын шашинт 40 орчим улс орны батлан хамгаалахын сайд нарыг хамруулсан уулзалтыг зохион байгуулсан байна. Хэт давруу үзэлтэй тэмцэх эвсэл байгуулахаар уг уулзалтын үеэр тохиролцжээ.

Өнгөрсөн баасан гарагт Египетэд 300 гаруй хүний аминд хүрсэн террорист халдлага үйлдсэнийг Мохаммед зэмлэн буруушаагаад “Терроризм болон хэт давруу үзэл нь лалын шашинт улс орнуудын нэр хүндийг унагаж буй хамгийн том асуудал болоод байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх эвсэл байгуулах хэрэгтэй байна” гэжээ.

Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж Мохаммед нь саяхан дотооддоо авлигатай тэмцэх томоохон кампанит ажил өрнүүлж, нөлөө бүхий 200 гаруй хүн, тэдний дотор 11 хунтайжийг баривчлан саатуулаад байгаа юм.

Дотооддоо байр сууриа хэдийнээ бэхжүүлээд буй тэрбээр одоо лалын шашинт улсуудын дунд нэр нөлөөгөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.