03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Сирийн парламентын тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

КАИР. /TASS/. Сирийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн парламентын даргаар сонгогдсон тухай даваа гарагт тус улсын мэдээллийн “САНА” агентлаг мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын 13-нд болсон парламентын сонгуулиар байгуулагдсан Арабын Бүгд Найрамдах Сири улсын Ардын зөвлөл анхны хуралдаанаа даваа гарагт хийж, 1919 оноос хойш анх удаа Хадиех аль-Аббас гэдэг эмэгтэйг парламентын даргаар сонгосон байна.

58 настай Хадиех ал-Аббас хөдөө аж ахуйн инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Багшлах туршлагатайгаас гадна тэрбээр мөн Сирийн үндэсний оюутны холбооны дэргэд үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцдог байжээ.

1983 онд аль-Аббас өөрийн төрсөн нутаг болох Дэйр эл-Зоур муж дахь Үйлдвэрчний эвлэлийн салбар зөвлөлийн тэргүүн болжээ. 1988-1998 онуудад эрх баригч БААС намын тус муж дахь салбарын гүйцэтгэх зөвлөлд ажиллаж байжээ. Тэрбээр 2003-2007 онуудад парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. 

1953 онд батлагдсан Үндсэн хуулиар Сирийн эмэгтэйчүүд сонгуульд оролцон саналаа өгөх, сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй болжээ. 1973-1977 онуудад Ардын зөвлөлийн 186 гишүүдээс зөвхөн тав нь эмэгтэйчүүд байсан бол 2012-2016 онуудад парламентын нийт 250 суудлын 31-ийг нь эмэгтэй эзлэх болсон байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.