04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Турк улс гашуудал зарлалаа

Египетийн Синайн хойгт 300 гаруй хүний аминд хүрсэн террорист халдлага болсонтой холбогдуулан Турк улс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны энэ өдөр улс орон даяараа гашуудал зарлалаа.

Туркийн “Анадолу” агентлагийн мэдээлснээр, тус улсын төрийн бүх байгууллага болон гадаад улс орнууд дахь ЭСЯ-д нь өнөөдөр төрийн далбаагаа бөхийлгөх ажээ.

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Египетийн Синайн хойгийн Бир-эль-Абед хотын сүмд сүсэгтнүүд мөргөл үйлдэж байхад зэвсэгт этгээдүүд тэсрэх төхөөргүүд дэлбэлж, гал нээсний улмаас 305 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан юм. Энэ нь орчин цагийн Египетийн түүхэнд нэг халдлагын үеэр хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болсон билээ.

Уг халдлагыг ямар бүлэглэл үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.

 

 

Эх сурвалж: www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.