04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Тэнгис дэх дундын бүсэд нэвтэрсэн гэж Өмнөд Солонгосыг буруушаав

ПХЕНЬЯН. /NHK/. Хоёр Солонгосын хооронд орших тэнгис дэх дундын бүсэд хулгайн антай тэмцэх ажиллагаа явуулж байгаа Өмнөд Солонгосыг Умард Солонгосын хэвлэлүүд буруушаан шүүмжилж, үүнийг “цэргийн өдөөн хатгалга” гэж үзэж байна.

Шар тэнгист цутгадаг Хан мөрний эхээр Хятадын загас агнуурын завинууд цэнхэр хавчийг хулгайгаар агнаж байгааг зогсоохын тулд Өмнөд Солонгосын арми, эргийн харуулын албаныхан болон НҮБ-ын хүчнийхэн хамтарсан ажиллагаа явуулж байгаа юм.

Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /КСНА/ мэдэгдэлд “Энэ бүс бол 1953 онд түр эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш Умард болон Өмнөд Солонгосын аль алиных нь цэргийн хүч нэвтрээгүй байгаа газар” гээд “энэ бүсэд Солонгосын Ардын армийг өдөөн хатгахыг Өмнөд Солонгосын тал оролдож байна” гэжээ.

Хоёр Солонгос хоорондын хил орчмын бүсүүдэд цэргийн сөргөлдөөн байнга болдог юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.