05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

УКРАИНЫ ХЯМРАЛ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛЖ БАЙНА

ВАШИНГТОН. /NHK/. Украины хямрал дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвт эрсдэл учруулж байна гэж ОУВС-гийн тэргүүн мэдэгдлээ.
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ирэх долоо хоногт болох "Их-20"-ийн сангийн сайд нар, төв банкны тэргүүн нарын уулзалтын өмнөхөн Кристин Лагард ингэж хэлсэн байна.
Түүний хэлснээр, дэлхийн эдийн засаг хямралаас гарч байгаа ч өсөлт нь хэтэрхий удаан хэвээр байгаа юм.

Ойрын ирээдүйд эдийн засагт аюул учруулах хүчин зүйлс байна гэж Лагард хэлэв.

Тухайлбал, АНУ-ын төв банк мөнгөний аядуу бодлогоо үе шаттайгаар бууруулж байгаагийн улмаас хөгжиж буй зах зээлүүд тогтворгүй болж байна.

Мөн Украины санхүүгийн хямрал, тус улсын асуудалтай холбоотойгоор АНУ болон Европын Холбоотой Орос улс сөргөлдөж байгаа зэрэг бусад хүчин зүйл дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм.
Геополитикийн хурцадмал байдлын сүүдэр дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийг дайрч болзошгүй гэж ОУВС-ын тэргүүн анхаарууллаа.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийг түргэтгэхийн тулд сайн бодлого, сайн улс төрийн бодлого хэрэгтэй гэж Лагард үзэж байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.