05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДНБ-ИЙХЭЭ 5,3 ХУВИЙГ ЗАРЦУУЛНА

НЬЮ-ЙОРК. /Блүмберг/. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ авахгүй бол Зүүн Азид илүү үерлэж, ган гачиг болсноор 2100 он гэхэд ДНБ-ийнхээ 5,3 хувийг үүнд зарцуулах болно гэж Азийн хөгжлийн банк (АХБ) мэдэгдлээ.
Хятад, Япон, Монгол болон Өмнөд Солонгост агаарын хэм өсч буй нь эргийн бүсэд үер усны болон халуун орны шуурганы, хөдөө аж ахуйн бүсэд ган гачигийн аюулыг нэмэгдүүлнэ гэж АХБ-ны "Зүүн Азийн цаг уурын өөрчлөлт" тайланд дурджээ.
2090 он гэхэд бүс нутгийн агаарын дундаж хэм 1961-1990 оныхоос Цельсийн 3,8-5,2 хэмээр нэмэгдэх төлөвтэй байна.
Уг тайланд дурдсанаар, үер ус 23 хотын 12 сая хүнд нөлөөлж, 864 тэрбум долларын хөрөнгөд хохирол учруулж болзошгүй байгаа ажээ.
Уур амьсгалтай холбоотой байгалийн гамшигт 1970 оноос хойш Хятад 259 , Япон 64, Өмнөд Солонгос 15, Монгол хоёр тэрбум доллар зарцуулаад байна. Энэ нь тухайн үеийн ДНБ-ий 0,2-оос багагүй хувьтай тэнцэж байгаа тухай АХБ-ны тайланд тэмдэглэжээ.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.