05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хамгийн өндөр настай эмэгтэй нас нөгчжээ

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй болох Америкийн иргэн Жералин Тэлли 116 насандаа нас нөгчсөн тухай “Associated Press” агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.

Тэлли АНУ-ын Мичиган муж улсын Детройт хот дахь гэртээ өөд болсон байна. Түүний охин Тельма Холоуэйгийн мэдээлснээр, манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй уушгины өвчний улмаас саяхан эмнэлэгт хүргэгдсэн боловч эмнэлгээс удалгүй гарчээ.

Жералин Тэлли Жоржиа муж улсын Монтроз хотод төржээ. Тэрбээр Мичиганд 1930-аад оны үед шилжин иржээ. Түүний нөхөр бас өндөр насалсан бөгөөд 95 насандаа нас нөгчсөн байна. Хэзээ ч тамхи татаж, согтууруулах ундаа уудаггүй байснаа, гэхдээ урт наслахын тулд тусгайлан хичээл чармайлт гаргадаггүй байснаа Тэлли ярьж байжээ. Урт насалсныхаа нууцыг мэдэхгүй байгаагаа тэрбээр “Detroit Free Press” сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсан байна. “Бүх зүйл бурхны гарт байдаг. Би зүгээр л амьдарч байна, энэ тал дээр би юу ч хийж чадахгүй” гэж тэрбээр хэлжээ.

Насжилт судлалын "Gerontology Research Group" олон улсын албаны мэдээллээр, одоо манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй нь Нью-Йорк хотын оршин суугч Сюзанна Жонс болжээ. Сюзанна энэ жил 116 нас хүрнэ.

Д.Жаргал

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.