05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хөхний суулгацандаа 1.5 кг шингэн кокаин авч явжээ

БОГОТА. /KAZINFORM/. Хөхний суулгацандаа 1.5 кг шингэн кокаин авч явсан гондурас эмэгтэй Колумбын нийслэл Богота хотын нисэх буудлаас баривчлагджээ.

Тус нисэх буудлын цагдаа нар сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “22 настай Паола Деянира Сабиллон нь Испани руу явахыг завдсан бөгөөд шалган нэвтрүүлэх шугамд дөхөж ирэхдээ тэрбээр самгардаж, бие барьж байгаа нь илэрхий байсан нь бидэнд сэжиг төрүүлсэн” гэв.

Рентген туяагаар Сабиллоныг хөхөндөө саяхан хагалгаа хийлгэснийг тогтоосон бөгөөд тэрбээр хөхөндөө кокаин суулгуулснаа хүлээн зөвшөөрсөн гэж цагдаа нар мэдэгдсэн юм. Тэрбээр уг шингэн кокаиныг Барселон хот руу авч явах гэж байжээ.

Колумбын баруун нутгийн Перейра хотод хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг нэгэн эмнэлэгт мэс заслыг хийлгэснийг одоогоор тогтоогоод байна гэж цагдаа нар хэллээ.

Колумбад жилд 300 орчим тонн кокаин үйлдвэрлэдэг ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.