05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Цаг нэг секундээр урагшилна

Дэлхийн цаг нэг секундээр урагшлах гэж байна. Тодруулбал, 2015 оны зургадугаар сарын 30-ны 23.59.59 цагт дэлхийн цаг нэг секундээр нэмэгдэх юм. Энэ нь иргэдийн амьдралд нэг их нөлөө үзүүлэхгүй гэдгийг эрдэмтэд хэлж байна. 

Дэлхийн цагийг нэг секундээр нэмж байгаа энэ үйлдэл нь анхных биш юм. Анх 1972 онд дэлхийн цагийг нэг секундээр нэмж байсан бөгөөд энэ удаагийнх нь 26 дахь нь болж байгаа аж.

Цаашид ч нэг нэг секундээр нэмэгдсээр байх төлөвтэй гэнэ. Энэ нь газар хөдлөлт, далайн татлага түрлэг, цаг агаарын байдал гэх мэт таамаглах боломжгүй хүчин зүйлсээс болоод дэлхийн тэнхлэгийн дагуух эргэлтэд өөрчлөлт орж байгаатай холбоотой юм  байна.

Үүнээс шалтгаалж нэмэлт секунд бий болгохоос аргагүйд хүрчээ. 2012 онд хамгийн сүүлд нэмэлт секундийг нэмэхэд, хэд хэдэн бүс цагаа гүйцэхгүй, бэрхшээл тулгарч байжээ.

А.Нэргүй
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.