04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Цөмийн зэвсгийг устгахын тулд дорвитой арга хэмжээ авахыг Обамагаас хүсэв

ТОКИО. /Kyodo/. Цөмийн зэвсгийг устгахын төлөө илүү дорвитой алхам хийхийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас Цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн холбоо хүслээ.

“Нихон Хиданкё” холбоо пүрэв гарагт Токио хотод ээлжит нийтийн хурлаа хийж, түүнд цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн 90 орчим хүн оролцжээ.

Тус холбоо байгуулагдсаны 60 жилийн ой 2016 онд тохиож байгаатай холбогдуулан тэд энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргасан байна. Уг төлөвлөгөөнд цөмийн зэвсгийг хориглох гэрээ байгуулахын тулд 2020 он хүртэлх хугацаанд олон улс даяар гарын үсэг цуглуулах кампанит ажил өрнүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтжээ.

Өнгөрсөн сард Хирошимад АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн хэлсэн үгийг тус холбоо дахин сануулсан байна. Обама “Хирошима болон Нагасаки бол бидний ёс суртахууны сэрэлтийн эхлэл болгох ёстой” гэсэн юм. Харин цөмийн бөмбөг хаясны улмаас үүссэн гай зовлонгийн хариуцлагыг АНУ үүрэх тухайд Обама юу ч хэлээгүй” гэж “Нихон Хиданкё” холбоо мэдэгдсэн байна.

Цөмийн бөмбөгдөлтийн улмаас ямар аймшигтай гай гамшиг тохиож, хохирол учирсныг Обама Хирошимад түр саатахдаа үнэхээр ойлгосон гэдэгт эргэлзэж байна гэж тус холбооны ерөнхий захирал Тэрүми Танака хэлээд “Обама энэ хотод дахин ирж, цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн үгийг сонсоосой гэж би хүсч байна” гэжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.