05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

АН "шинэ сайд" нараа бэлдсэн гэв үү

МАН-ыг Засгаас гаргаж, зургаан сайдыг огцруулах эсэх асуудлыг ирэх сарын 3-нд болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон билээ. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хаалтын үеэр хэлэхдээ Ардчилсан нам МАН-тай байгуулсан гэрээг цуцалж байгаатай холбоотойгоор сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн юм.

Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Загсийн газрыг хөдөлгөхийг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн билээ.

Харин саяхнаас АН-ынхан МАН-ын гишүүдийн оронд томилох сайд нарынхаа нэрийг аль хэдийнэ тодорхой болгочихсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Тухайлбал, Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд экс Зам тээврийн сайд А.Гансүх, Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Хөдөлмөрийн сайдаар С.Чинзоригийн оронд Д.Арвин томилогдох гэнэ.

Харин үлдсэн хоёр яам болох Сангийн яам болон БОНХАЖЯ-ыг МАХН болон ИЗНН-д хуваарилах сурагтай.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.