04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ИНЕГ улс төржсөн "талцлын бай" болсоор байна

159454 07042015 1428379313 1496928939 miat

ИНЕГ-ын томилгоо болон агаарын тээврийн салбарын мэргэжлийн байгууллагуудыг улстөржүүлж байгаа талаар нисэхийн мэргэжлийн холбоод сэтгүүлчэд мэдээлэл хийлээ.

Тэдний мэдээлснээр ИНЕГ-т 2012 оноос хойш  дөрвөн удаа бүтцийн өөрчлөлт хийгдэж, гурван жилд гурван өөр дарга томилогдож ажиллажээ. Улмаар 2012 оны сонгуулийн дараа тус салбар бие даагч гишүүдийн мэдэлд очиж, салбар хэлтсүүдийн дунд эрх мэдэл, албан тушаалын марафон өрнөсөн гэнэ. Тодруулбал, УИХ-д бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт хариуцуулсан гэдэг. Тэд С.Буяндалай гэх хүнийг ИНЕГ-ын даргаар томилж, улмаар тус салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийг ажлаас нь хоморголон халснаар энэ салбарт эмх замбараагүй байдал үүссэн талаар өмнө нь эх сурвалжууд мэдээлж байсан.

Тухайлбал, 2013-2014 оны хооронд тус салбарын 295 хүн ямар нэгэн шалтгааны улмаас ажлаасаа халагдсан байна. Тэдний дотор 28 нь дарга, удирдах албан тушаалтан, менежер, 35 нь иргэний нисэхийн мэргэшсэн мэргэжилтэн байжээ. Харин эдгээр хүмүүсийн оронд 382 хүнийг шинээр ажилд авснаас 41-ийг нь дарга удирдах албанд, 124-ийг нь мэргэжилтнээр ажиллуулсан байна.

Энэ байдал нь ИНЕГ-ын хүний нөөцийн бодлого төдийгүй улс орны аюулгүй байдал алдагдахад хүргэж байгаа гэдгийг дээрх холбооныхон хэлж буй юм. Хэрэв энэ асуудал цааш үргэлжилсээр байвал 2017 оны ээлжит аудитаар "муу" үнэлгээ авч улмаар Чикагийн конвенцийн 93/1-д зааснаар Монгол улс олон улсын гишүүнчлэлийн эрхээ алдах аж. Ингэснээр үндэсний агаарын тээврийн "МИАТ" компани хаалгаа барих аюултай гэнэ.

Ер нь ИНЕГ-ын даргаасаа эхлээд эрхлэх үйл ажиллагаатай холбоотой улс төрийн болон эдийн засгийн ил, далд сонирхлын асуудал байсхийгээд л олны чих дэлсэх нь бий. Уг нь УИХ-аар 2013 онд ИНЕГ-ыг улс орны нийгэм, эдийн засгийн тэргүүлэгч салбар болгож хөгжүүлэх бодлогын баримт бичгийг баталсан. Гэвч нарийн мэргэжлийн энэ салбарын асуудал улс төржсөн талцалын "бай" болсоор өдийг хүрч байна.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.