04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Лондонгоос авчрах Чингисийн хөшөө "хүүхэд айлгах уу"

Их Британийн нийслэл Лондон хотноо байрладаг гэх Эзэн Чингисийн морьтой хөшөөг Монгол улсдаа авч ирэхээр ид яригдаж байна.

Энэ хөшөөг УИХ-ын гишүүн "ажнай" Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр буюу гурван сая еврогоор худалдан авч эх орондоо залахаар УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм. Их эзэн Чингис хааны хөшөө нутагтаа ирэх нь сайхан хэрэг боловч хаана байрлуулах эсэх нь маргаан дагуулж эхэллээ.

Өнгөрөгч Баасан гарагийн УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үед "Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “гадаад дотоодын олон хүн үзэж сонирхох, хотын өнгө жавхааг тодотгоход ач холбогдолтой гэдэг үүднээс Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байна гэв.

Тэгэхээр одоо байгаа Их жанжин Сүхбаатарын хөшөөг буулгаж, Чингисийн хөшөөг залж таарах нь. Эс бөгөөс нэг талбайд гурван хөшөө байрлах бололтой юм.  Тэгвэл энэ асуудал цахим ертөнцөд шүүмжлэл дагуулж "Сүхбаатарын хөшөөг буулган Чингисийн хөшөөг байрлуулахыг эсэргүүцэж байна" гэх давалгаа өрнүүлэхэд хүргэв.

svhbaatar ba chingiss hoshoo

Тэр ч бүү хэл зарим нь урлаг ойлгохгүй "маниуст" арзайж сарзайсан, эвгүй хэлбэртэй, хүүхэд айлгамаар баримал харагдана гэх аж. Мөн "Чингис хаан" нисэх онгоцны буудал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах саналыг ч гаргаад байна. Бас Чингис хааны баримлыг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах Өндөр дов хэмээн газар байрлуулахаар болсон гэх мэдээлэл ч гараад буй.

svh ba chingiis

Хаана байрлах нь маргаан дагуусан уг баримлыг 2012 оны зуны олимпийн наадмаар Лондонд байршуулсан бөгөөд ОХУ-ын уран барималч Даш Намдаков бүтээсэн аж. Тухайн үед дэлхийд хосгүйд тооцогдож буй гэх Чингисийн энэ хөшөөг БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орон худалдан авах саналаа илэрхийлж байсан гэнэ.

Уг хөшөө одоо хил дээр ирсэн байгаа юм байна.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.