04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

М.Батчимэг гишүүний зөвлөх Тайванийн тагнуул байжээ

3c18856b602720dboriginal

Манай улсын хоёр иргэн өнгөрсөн наймдугаар сард эх орноосоо урвасан хэргээр шүүхээс ял сонссон билээ. Түүний нэг болох З.Пагамжав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх байсан бөгөөд Тайванийн тагнуул байсныг нь шүүхээс тогтоосон байна.

Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд болж, Пагмажавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноосон юм. Шүүхээс З.Пагмажавыг Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсныг тогтоож, Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байна.

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн аж. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан билээ.

Тэгвэл энэ асуудлаар цахим ертөнцөд багагүй шүүмж өрнөж эхэллээ. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дэд дарга ,Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн М.Батчимэг "#‎Зөвлөхөө‬ тагнуул гэдгийг мэдсээр байж авсан уу! Эсвэл үнэхээр мэдээгүй байхад нь хэн нэгэн зөвлөхөөр нь шургуулж орхивуу" гэлцэж байна.

Мөн үүнээс гадна ноцтой мэдээлэл нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн тухай хуульд тависан хоригийг улстөрчид хүлээж авахаар болсон нь эх орноосоо урвасан гэгдэж байгаа З.Пагмажавыг Өршөөлийн тухай хуульд хамруулахаар тохиролцсон гэж "цэнхэр шувуу" жиргэж байна.

М.Батчимэг гишүүний тухайд:

12002145 1050580704975505 1080639953836445248 n

11999005 1050580738308835 54979427583745202 n

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.