04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Т.Ариунаа: Өөрсдийгөө ташуурдаж, өрөөлийг гүйцэе

11813238 730196227086824 6957861852135107459 n

МУГЖ дуучин Т.Ариунаа нийгмийн сүлжээнд нэлээд идэвхтэй нэгэн билээ. Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа өөрсдийгөө ташуурдаж, өрөөлийг гүйцэе хэмээн цаг үеэ мэдэрсэн сэтгэгдэл оруулжээ.

Ингэхдээ "Манай нийгэм ширүүн хөдөлж, орондоо орох завгүй, олзлолдон булаалдаж байгаа нь илхэн. Мөн хөрст дэлхий хурдалж, хөвчийн улс өрсөлдөн, хөнжилдөө унтах завгүй хөгжил өөд тэмүүлж байхад, бид сэгсэрсэн будаа шиг толгой түрүүгээ олохгүй, хаашаа явахаа мэдэхгүй дэмий хүч үрэн цаг алдана. Ийм бөгөөс чиглэл зорилгоо нэг болгож хөгжлийн гольдролдоо өөрсдийнхөө чиг зорилго болон үнэт зүйлсээ хэт сулруулахгүйгээр цаашид ямар хөгжлийн зам мөрөөр горльдролд нь оруулах вэ гэдгийг бодож хөдлөх хэрэгтэй болов уу? Зөнд нь хаяж цаг алдаж болмооргүй, гадны тусламж хүчин зүйлд найдалгүй, ямар нэг зүйлийг хүлээж суулгүй ӨӨРСДИЙГӨӨ ТАШУУРДАЖ, ӨРӨӨЛИЙГ ГҮЙЦЭЕ" хэмээжээ.

gghfu

П.Мөнх


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.