05 сарын 18, Бямба
6.07°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Болор нар хог цэвэрлэнэ

“#ХогBucketChallenge” аян үргэлжилсээр байна. Саяхан ТВ-8 телевизийн захирал С.Отгонмөнх УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, МУГЖ, дуучин Т.Ариунаа, “Лэди” төвийн захирал Р.Лхагвадулам нарыг “#ХогBucketChallenge” аянд дуудсан билээ.

Тэгвэл Дорноговь аймгийн Сайншанд сумын залуус УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Л.Болд, Б.Болор, С.Дэмбэрэл, М.Зоригт нарыг дуудахын зэрэгцээ нийслэлийн Засаг даргын зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, Зорчигч тээврийн нэгтгэл ТӨҮГ-ын захирал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ нарыг дуудсан байна.

Залуусын дуудлагыг хүлээн авсан хүмүүс гурван уут хогийг гурав хоногийн дотор түүж зургаа оруулан дараагийн гурван хүнээ дуудах ёстой. Хэрвээ оруулж амжаагүй бол ТҮК-ийн гурван ажилтанд тус бүр 20 000 төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн бэлэглэх ёстой.

Харин энэ дуудлагыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Болор нар хүлээн авснаа мэдэгдэж, хог цэвэрлэхээр болсон байна.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.