05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Цагдаа нарын ээлжит "бүтэлгүйтэл"

Саяхан төрийн хувцас өмссөн цагдаагийн албан хаагч замын голд нэгэн эмэгтэйг зодож, бүдүүлэг авирлаж буй бичлэг цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байв. Энэ асуудалд ЦЕГ-аас албан ёсоор уучлалт гуйж, тус албан хаагчид хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл энэ асуудал мартагдах нь битгий хэл шүлс нь хатаж амжаагүй байхад "Цагдаа нар нийлж хүн зодоод байна" гэх бичлэг ахин цахим ертөнцөд цацагдлаа.

Гэхдээ хэн зодож буй эсэх нь тодорхойгүй ч маргалдаж байгаа нь бичлэг дээрээс тодорхой харагдаж байна. Харин түүнийг цагдаагийн албан хаагчид тойрон хүрээлсэн байгаа нь "хамжиж" байгаа мэт харагдаж байж ч мэдэх юм.

Ер нь цагдаа нарын зүй бус үйлдэлтэй холбоотой асуудал байсхийгээд л чих дэлддэг болж. Энэ оны хоёрдугаар сард гарсан олон нийтийг цочирдуулсан Н.Цогтын хэрэг хуулийн байгууллагын нэр хүндэд сэв суулгаад амжсан. Дөрөвхөн настай охиноо үхэл рүү түлхсэн гэх Н.Цогт эрх зүйч мэргэжилтэй, ШШҮХ-нд шинжээч хийдэг нэгэн байсан юм.

Мөн 2014 оны есдүгээр сард дэд хурандаагийнхаа тушаалаар цагдаагийн автомашин урсгал сөрж яваад 12 настай охиныг дайрч амийг нь хөнөөсөн хэрэг одоо ч яригдаж буй.

Харин энэ удаагийн асуудал "Ерөнхий сайдаа, Цагдаа нар нийлж хүн зодоод байна" гэх гарчигтай нэлээд хурц шүүмжлэл дагуулж байна.

 

П.Анир

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.